Египет хэт даврагчдад цохилт өгнө
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр христийн шашинтай гэх шалтгаанаар Египетийн 21 иргэнийг цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Энэхүү бичлэг үнэн болохыг шинжээчид батласны дараа Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси орон даяар долоо хоногийн гашуудал зарласан билээ. Хэт даврагчдын гарт амиа алдсан залуусын гэр бүл нийслэл Каир хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгчөөсөө хөвгүүдийнхээ амийг нэхэхийг шаардсан байна. Сиси үндэсний телевизээр дамжуулан жагсаал зохион байгуулж буй хүмүүсийг тарахыг уриалж, Иракт цохилт өгөхөө мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Ерөнхийлөгч Сиси “Эх орон минь уй гашууд автлаа. Египет 21 хөвгүүнээсээ харамсалтайгаар хагацлаа. Тэднийхээ амийг нэхэж, хэт даврагчдыг устгах ажилд Египет улс нэгдэж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Хэт даврагчдын хяналтад байгаа бүс нутгуудад Египет агаараас цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ