Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв

img

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин өнөөдөр  ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний гэр музейг үзэж сонирхлоо.

ө

Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгожээ. 1939 онд Халхын голын байлдааныг командлахаар Улаанбаатарт буудалласан байшинг нь музей болгож, дэргэдэх талбайд хөшөөг босгосон билээ. 1939 оноос 1940 оны тавдугаар сарын эхэн хүртэл Г.К.Жуков уг байшинд амьдарч байсан аж.

ө

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин маршал Г.К.Жуковын музейг үзэж сонирхсоны дараа Халх голын байлдаанд оролцож байсан манай улсын зарим дайчдын үнэмлэх болон тухайн үед манай улсаас ЗХУ-д суралцаж байсан  оюутнуудын талаарх материалыг музейн захирал хурандаа н.Золзаяад хүлээлгэж өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол :
монголчуудын оросуудад элэгтэй байдгыг өмхий хужаа эрлийз хурлийз авилагчин ардчилагчид та нар хуурж хулгайлж залилж чадахгүй шүү дээ ха ха
2015-02-17
зочин:
монгол улс орос орон байгаагүй бол бид тусгаар улс байж чадахгүй байх байсан гэдэг н нуух аргагүй үнэн
2015-02-17
mmmmmmmmmih :
ovog uragiin ustagaad tsusiin oirtuulj vndesteng ymarch ervvl hvhgvi bolgolgoj mongoliig mohooh bodlog yvuulsan ovogoo ustaguulsan oron mongoloos oor haach baigvi
2015-02-16
бэлтрэг:
оросууд бидний газар нутгыг эзэлж аваагүй ч манай нийгмийн хэдэн үеийн тархийг нь, угаагаад эзлээд авчихсан 1 хэсэгтээ. одоо -орос ах нар гэж тэнэгтэх буруу. оросуудад нэг юман дээр их дургүй хүрдгийн.. их л зэвүүн байдлаар биднүүсийг алж хядаж байсан л даа. их хэлмэгдүүлэлт.. хэдэн 1000 -н хүмүүсийг, амийг нь ч авсан, амьдралыг нь ч үрсэн дээ. хамгийн ухаантай, зөв бодолтой, эх оронч гэгээрсэн шудрага хүмүүсийг маань салгаж авч хядсан даа. бидний хөгжлийг өчнөөн олон жилээр хойшлуулахад том нөлөө үзүүлсэн дээ.
2015-02-16
hoool:
orostoi yumand hamtrah ayultaidaa neg vh yumand n hamtrahgui baival zalias n multrana
2015-02-16
irgen:
chi uuruu l tu*erei..bi mongol hunee l tush ni
2015-02-16
irgen:
bid orosiin ard tumnii ach gabiyag martaj boloxgui de.negen tsagt binii onoodoriin amidraliin toloo tsusaa asgaj baisan ard tumen shu de.oros ax naraa tushsen deer dee
2015-02-16