Идсэнийхээ хэрээр идэвхитэй хөдөлгөөнтэй байхыг санууллаа
Эрүүл мэнд, Спортын яамнаас сар шинийн баярыг тохиолдуулан зохистой хооллолт, хоол боловсруулах замын өвчинтэй холбоотой мэдээлэл хийжээ. Учир нь монголчууд Сар шинээр хэд дахин их өөх тос, илчлэгийг богино хугацаанд хоол хүнснээсээ авдгийг эмч мэргэжилтнүүд онцолсон байна. Үүнээс болоод илүүдэл жин, цөс, нойр булчирхай, ходоодны өвчин сэдэрч, халдварт болон хордлого өвчин эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг гэдгийг анхааруулжээ.
Манай улсын хүн амын дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж 54.4 хувьд хүрсэн гэсэн тоо гарчээ. Тиймээс иргэд сар шинийн баярын идээ, зоогийн болоох бууз, мах, салат, хиам идсэнийхээ дараа шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо /бууцай, чинцай, яншуй, брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү/ зэрэг ногоон навчит ногоонууд давамгайлсан салатыг түлхүү идэх хэрэгтэй гэж зөвлөж буй аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ