Хэт даврагчдыг буруутгав
Ромын хамба лам Францис Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэлийн дайчид өчигдөр христийн шашин шүтдэг Египетийн 21 иргэнийг цаазалж, “Барууны шашин шүтсэн бүхэн үхэх болно” гэж мэдэгдсэн юм. Францис шашин шүтлэгээсээ болж харамсалтайгаар амиа алдсан залуусын гэр бүлд эмгэнэл илэрхийлж “Хэт даврагчид бусдын эрхэнд халдаж байна. Шашин шүтэх нь хувь хүний асуудал гэдгийг хэт даврагчид тунгаах хэрэгтэй. Шашин бол арьс өнгө үл хамааран буянаа түгээдэг ариун зүйл. Шашин бүхэн адилхан гэдгийг ухамсарлах хэрэгтэй” гэж хэлжээ. Тэрбээр хэт даврагчдыг бусдын аминд хүрэхгүй байхыг уриалж, “Та бүхэн шударгаар ялалт байгуулах хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдэж, бусдын аминд хүрэх болгонд найзын тоо багасч, дайсны тоо нэмэгдэх болно” гэсэн байна.
1
Хамбатны мэдэгдлийн дараа Египетийн Ерөнхийлөгч Абуль Фаттах аль Сиси “Бид өнөөдрөөс эхэлж хэт даврагчдын дүрмээр тоглох болно” хэмээжээ. Тэрбээр Иракт цохилт өгөх асуудлаар Аюулгүй зөвлөлөө хуралдуулсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ