Махны үнэ өсчээ

img

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Энэ сарын 19-нд тохиож буй сар шинээ идээ ундаа элбэгтэй угтвал ирэх ондоо эрүүл энх, элэг бүтэн байна гэж үздэг хэдий ч энэ жилийн хувьд тийм байж чадахгүй бололтой гэж иргэд хэлж байна.

Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед айл өрх бүр бүсээ чангалж, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс татгалзаад удаж байна. Тиймээс ч нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд хүний хөл тасрахгүй байгаа ч худалдаж авч буй нь ховор байгааг худалдагчид хэлж байсан юм.

Тэгвэл битүүний урьд өдөр махны үнэ ямар байгааг сонирхлоо.

Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” худалдааны төвд хонины ястай нэг килограмм мах 6700, цул мах 7200 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн ястай мах 7500, цул мах 9000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин ямааны ястай мах 4800, цул 5300 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ