Сарнайтай жагсаал болов
Тайландын нийслэл Бангкок хотноо сарнайтай жагсаал болжээ. Сарнай барьсан жагсагчид төрийн эргэлт хийсэн армийнхныг буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн оны наймдугаар сард генерал Прают Чан Оча, Ерөнхий сайд асан Йинглак Чинавтраг түлхэн унагааж, засгийн эрхийг авсан билээ. Засгийн эрх авсан даруйдаа томоохон хотуудад армийн дайчдыг нэвтрүүлж, зарим бүс нутагт хөл хорио тогтоосон юм. Өнөөдрийг хүртэл нийслэл Бангкок хотноо зэвсэглэсэн дайчид хамгаалалтад гарч буй. Жагсагчид “Бид тайван, эрх чөлөөтэй амьдармаар байна”, “Армийнхнаас болж ардчилал үгүй болж байна”, “Йинглак Чинавтраг эргүүлэн Ерөнхий сайдаар томил”, “Армийнхан засгийн эрхээс гараа тат”, “Прают Чан Оча огцор” гэх лоозон барьцгаажээ. Сарнайтай жагсаалд ойролцоогоор 2000 гаруй хүн оролцсон байна.
1
Өнгөрсөн 2013 оны долоодугаар сараас эхлэн 100 мянга гаруй иргэн Ерөнхий сайд асан Йинглак Чинавтраг огцрохыг шаардаж, жил дамнасан жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаалыг тарааж, улс орондоо тайван байдлыг эргүүлэн авчрахын тулд армийнхан засгийн эрхийг хүчээр авсан хэмээн тайлбарласан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ