Аавынхаа төрсөн өдрөөс Пхеньяны дээгүүр нисчээ
Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн 73 насны төрсөн өдөр өчигдөр тохиосон билээ. 2012 оноос эхлэн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, Ким Чен Ирт зориулсан томоохон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай юм. Ким Чен Ун аавынхаа төрсөн өдөрт зориулж, хувийн “IL-62” онгоцоороо Пхеньяны дээгүүр нисч, ард түмэндээ баярын мэнд хүргэсэн тухай “KCNA” агентлаг мэдээллээ.
1
Тэрбээр ард түмэнтэйгээ мэндчилсний дараа “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, генерал Ким Мен Гугийн хамтаар Пхеньянаас холгүй баригдаж байгаа Ким Чен Ир цогцолборын ажилтай танилцсан байна. Энэхүү цогцолбор 2016 онд нээлтээ хийх бөгөөд Ким Чен Ирийн 1000 гаруй баримал байрших юм байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ