Хэт даврагчдад цохилт өглөө
Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси сануулж байснаараа хэт даврагчдад цохилт өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хэт даврагчдын гарт амиа алдсан 21 иргэнийхээ хариуд Ливи дэх Иракийн хэт даврагчдын томоохон хуаран руу 21 удаа агаараас цохилт өгсөн гэж Сисигийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. “Цусаар уйлж буй ард түмнийхээ сэтгэлийг тайтгаруулах хүртэл агаараас өгч буй цохилтоо үргэлжлүүлэх болно” гэж Ерөнхийлөгч хэт даврагчдад сануулсан байна.
1
“Тагнуулын мэдээгээр агаарын дайралтаар 100 орчим хэт даврагч амиа алдсан” хэмээн Египетийн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Засгийн газраас Египетийн иргэдийг Ирак, Ливи улс руу зорчихыг хориглосон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ