Японд газар хөдөлж цунами үүсчээ
Японы хойд хэсэгт 6.9 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай “www.foxnews.com” мэдээллээ. Цаг уурын хүрээлэнгээс “Газар хөдлөлт 8.00 цагийн үед Мияакогоос зүүн зүгт 210 км-ийн цаана болсон” гэж мэдээлжээ. Харин цунами 08.30 цагийн үед Ивате мужийн далайн эрэгт эхэлсэн гэж “NHK” агентлаг мэдээлэв.
1
Хойд хэсгээр их хэмжээний бороо орж байгаа учир иргэд яаралтай тусламж авч чадахгүй байгаа гэнэ. Өчигдөр Ивате мужийн Офунато хотоос 1500 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
2011 оны гуравдугаар сар Японд 7.1 баллын газар хөдөлж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ