Гал түймрийн дуудлага нэмэгджээ
Өчигдөр буюу өнгөрсөн даваа гарагт Нийслэлд гал түймрийн долоо, орон нутагт гал түймрийн нэг дуудлага иржээ.
g
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Толгойтын 90 дүгээр гудамжийн зургаан тоотод иргэн Б-ны хашаанд өвс, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 11 дүгээр гудамжийн 278-ийн А тоотод иргэн Ш-ын байшин, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжийн нэгийн нэг тоотод иргэн Ц-ын байшингийн дотор талын таазны хэсэг, Төв аймгийн Баянчандмань сумын гуравдугаар багийн нэгийн гурван тоотод иргэн Б-ийн байшин, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын нэгдүгээр гудамжийн дөрвөн тоотод иргэн Э-ын байшингийн дээврийн хэсэг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжийн 570-ийн А тоотод иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд иргэн Б-ны байшинд тус тус гал гарсан байна.
ө
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 46 дугаар гудамжийн хоёр тоотод иргэн Н-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагууд тус тус ирж Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна. Тиймээс Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас иргэдийг гал түймрээс болгоомжлохыг анхааруулж байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ