Замын цагдаа нар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

img

Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллах юм байна. Тодруулбал, олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 албан хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг ажиллуулж эхэлжээ.

 l

Сонирхуулахад, 2013 оны цагаан сарын үеэр замын цагдаагийн газарт 3671 дуудлага хүлээн авч байсан бол өнгөрсөн жил 6765 болон нэмэгджээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ