“Аль-Жазира”-ийн сэтгүүлчид суллагджээ
Египетийн Дээд шүүх 2013 оны зургадугаар сарын 23-ны өдөр экс Ерөнхийлөгч Мухаммедийг дэмжсэн нийтлэл мэдээ бичсэн “Аль-Жазира” агентлагийн гурван сэтгүүлч болох Петер Гресте, Мухаммед Фамми нарт долоон жил, Абдулла Барер Мухаммедийг 10 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Энэ сарын эхээр Австралийн иргэн, сэтгүүлч Петер Гресте суллагдсан юм. Харин өчигдөр Мухаммед Фамми, Абдулла Барер Мухаммед нар суллагдаж, Каир хотноо ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
1
Тэдэнтэй уулзахаар Петер Гресте Каирт ирсэн байна. Тэрбээр “Найзуудтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ