Архангай аймгаас найман сайн малчин төржээ

img

Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн Улсын сайн малчинг тодруулдаг билээ. Тэгвэл  Архангай аймаг өнөө жил малынхаа тоо толгойгоор улсын хэмжээнд хоёр дахь удаагаа тэргүүлсэн байна. Мөн тус аймгаас хамгийн олон буюу найман малчин “УЛСЫН САЙН МАЛЧИН” хэмээх эрхэм алдрын эзэд болжээ.  Монгол Улсын Засгийн газрын эл шагналыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нараар ахлуулсан төлөөлөл малч өрхүүдийн хотонд хүрч, хүндэтгэл үзүүлэн, уламжилсан байна.

ыб

Аймгийн Өлзийт сумын Бодонт багийн малчин Баасанцэдэнгийн Дэмиднямбуу, Хашаат сумын Цайдам багийн малчин Содномын Батмөнх, Хайрхан сумын Хайрхан багийн малчин Дарьсүрэнгийн Лхагваа, Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Дарьмаагийн Отгонбаяр, Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Жамъянсүрэн, Эрдэнэбулган сумын 3-р багийн малчин Батбаатарын Ванданшарав, тус сумын 6-р багийн малчин Гочоогийн Ганбаатар, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Банзарын Сандагсүрэн нар өнөө жил “Улсын сайн малчин” цол тэмдгээр энгэрээ мялааж буй юм.

ы

Архангай аймаг энэ жил улсын хэмжээнд хамгийн олон мал буюу 6.8 сая толгойг тоолуулж, тэр дундаа хамгийн олон хоньтой, хамгийн олон үхэртэй аймгаар шалгарснаас гадна тус аймгийн Эрдэнэмандал сум “Улсын тэргүүний сум”, “Монгол Улсын хамгийн олон хоньтой сум”-аар, Өндөр-Улаан “Монгол Улсын хамгийн олон үхэртэй сум”-аар тус тус тодорсон байна. Түүнчлэн Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутан 8 иргэн Архангай нутгийн харьяат болон мэндэлжээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ