Сайд аа, "МИАТ" ХК-ийн тендер хууль бус болчихлоо

img

Н.Тємєрхvv сайд аа, “МИАТ” ХК-ийн катерингийн vйлчилгээ авах албан ёсны тендер хууль бус болчихлоо. Тодруулбал, Захиргааны Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шvvхэд єнгєрсєн баасан гарагт "Нvхт тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй “МИАТ” компани болон Тєрийн ємчийн хороонд холбогдох тендерийн маргааныг шvvх хурал болсон. Шvvхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зvйлийн 70.2.8-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгч “Нvхт тур” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тєрийн ємчийн хорооны даргын 2014 оны арваннэгдvгээр сарын 5-ны єдрийн 1А2918 дугаар тендер зарлах тухай шийдвэрийг хvчингvй болгосон.

f

Єєрєєр хэлбэл, “МИАТ” ТЄХК-ийн 2014 оны арваннэгдvгээр сарын 14-ний єдєр зарласан зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерийн урилгыг хvчингvй болгон, “МИАТ” ТЄХК, “Нvхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан 9/131 катерингийн тєвийг удирдах vйл ажиллагааг гvйцэтгэх удирдлагын гэрээг гэрээний нийт хугацаанд буюу 2015 оны долоодугаар сарын 23-ны єдрийг хvртэл хугацаагаар сунгахыг “МИАТ” ТЄХК-нд даалгаж, дээрх гэрээг хоёр жилээр сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгvй болгох шийдвэр гаргасан байна.

ы

Гэтэл шvvхийн шийдвэр гарахын ємнєх єдєр буюу пvрэв гарагт “МИАТ” ХК катерингийн vйлчилгээний эцсийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, ялагчаа тодруулжээ.  Уг нь энэхvv асуудал эцэслэн шийдэгдэх болоогvй байгаа гэдгийг “МИАТ” ХК-ийн удирдлагууд хоёрдугаар сарын 4-ний єдєр манай сонинд ярилцлага єгєхдєє хэлж байсан. Гэтэл яагаад ємнєх асуудал нь шийдэгдээгvй нь байхад ийнхvv гэнэт ялагчаа тодруулах болов гэдэг нь олны анхаарлыг татаж эхэллээ. Тvvнчлэн тендерт оролцсон компаниуд єчигдєр Сангийн яаманд “тендерийг хууль бусаар явуулж гадны компанид давуу эрх олгосон” хэмээн гомдол гаргаж эхэлсэн байна.

ы

Тодруулбал, катерингийн vйлчилгээний тендерт оролцохоор "Орем Трейд" ХХК, “Скайкатеринг” ХХК, “Номадс сvлжээ” гадаадын 100 хувийн хєрєнгє оруулалттай Швейцарь улсад тєвтэй, Сингапурт байрлалтай “Gate Gourmet” гэсэн дєрвєн компани материалаа ирvvлжээ. Гэтэл “МИАТ” ХК-ийн удирдлагууд vндэсний гэх тодотголтой гурван компанийг тоглоомын гадна vлдээж, Монгол Улсад vйл ажиллагаа явуулж байгаагvй, 100 хувь гадаадын хєрєнгє оруулалттай, олон улсад катерингийн салбартай “Gate Gourmet” компанийг шалгаруулсан аж.

ый

Уг нь vндэсний хэмжээний дээрх гурван том компани улсдаа аль хэдийнэ олон нийтэд танигдаж, катерингийн vйлчилгээгээр нэлээдгvй гаршсан, мэргэжлийн боловсон хvчнvvд ажилладаг гэдгийг “МИАТ”-ийн удирдлагууд тєдийгvй монголын ард тvмэн ч мэддэг болжээ. Тендерт оролцсон vндэсний гурван компани эдийн засагт єндєр vр ашигтай байхаар бичиг баримт боловсруулан шалгаруултад оролцсон аж. Гэтэл “МИАТ” ХК-ийн нєлєє бvхий эрхмvvд эдгээрийг vл тоон гадны компанийг илтэд дэмжсэн нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зєрчил байгааг vгvйсгэх аргагvй. Єєрєєр хэлбэл, “Gate Gourmet” компани Монгол Улсаас гарч буй нислэгийн хоолыг авч байгаа нь бидний мєнгє 100 хувь Швейцарь улсад тєвтэй энэ байгууллагын орлого болно гэсэн vг.

ы

“МИАТ” ХК-ийн тендер шалгаруулалт нь "Тєрийн болон орон нутгийн ємч хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай" хуулийн заалт болох худалдан авалтын хамгийн доод vнийн санал нь хамгийн сайн тендер байх болно гэсэн заалтыг тус, тус зєрчсєн байгаа юм. Ингээд эл тендерт оролцсон “Макс хvнс” ХХК-ийн тvншлэлтэйгээр оролцсон “Скайкатеринг” ХХК-ийн бичиг баримтаас цухас дурдая.

ы

Нэгдvгээрт “МИАТ” ХК-нд нислэгээр хоол хvнс худалдах vнийг “Gate Gourmet” компани 6877405 америк доллар буюу 12 тэрбум 924 сая тєгрєгєєр, харин vvнд оролцсон vндэсний нэгэн компани болох “Скайкатеринг ХХК болон Макс хvнс” ХХК-ийн тvншлэл 11 тэрбум 154 сая тєгрєгєєр санал болгожээ. Гэтэл “МИАТ” ХК нь 1 тэрбум 770 сая тєгрєгийн илvv vнээр ижил тєрлийн бvтээгдэхvvн, vйлчилгээг худалдан авах сонголт хийсэн нь хэний ч анхаарлыг татах асуудал.

ы

Хоёрдугаарт катерингийн барилга байгууламжийг ашиглах тvрээсийн тєлбєрийг "Тєрийн ємчийн эд хєрєнгийг тvрээслэх" доод vнээр “МИАТ” ХК 1м2-ыг 16500 тєгрєгєєр санал болгосныг нь “Скайкатеринг ХХК болон Макс хvнс” ХХК-ийн тvншлэл 1м2-ыг 6500 тєгрєгєєр бодож 298 сая тєгрєг тєлєхєєр санал болгосон нь “МИАТ” ХК-д 169 сая тєгрєгийн ашигтай байгаа юм.

ы

Гуравдугаарт катерингийн хоол хvнсний vйлдвэрлэл явуулахад шаардагдах тvvхий эд материал, нэг удаагийн сав хэрэглэл, жижиглэн савласан бvтээгдэхvvн, /масло, зєгийн бал, варень, бяслаг, сvv, сахар, кофе, цай гэх мэт/ бусад шууд болон шууд бус зардлуудад 6-7 тэрбум тєгрєгийн худалдан авалт хийхээр “Скайкатеринг ХХК болон Макс хvнс” ХХК-ийн тvншлэл тооцоолж энэхvv хэрэглээгээ дотоодын vйлдвэрлэгч, нийлvvлэгчдээс худалдан авч тэдгээр иргэд, аж ахуйн нэгжvvдэд дээрх vнийн дvнгээр орлого ашгийг нэмэгдvvлэх, дэмжлэг vзvvлэх боломжтой саналыг нь олж хараагvй байна.

ый

Гэтэл олон улсын авиа компаниудын олон салбар vйлчилгээтэй гадаадын компани энэ бvх хэрэглээгээ гадаадын vйлдвэрлэлээрээ хангах нь ойлгомжтой. Хэрвээ дээрх гадны компани манай жижиг зах зээлд орж ирвэл монголын бvх жижиг катерингийн vйлчилгээний газрууд устаж vгvй болох нь ойлгомжтой.  Бvр цаашилбал, Хєшигийн хєндийд баригдаж буй шинэ нисэх буудал ашиглалтад ороход дотоодын катерингийн компаниуд єрсєлдєх чадвартай болж, єсч хєгжих, шинэ дэвшилтэт арга барил эзэмших олон тvншлэлтэй болж зах зээлээ єргєжvvлэх боломжийг нээж єгєхийн оронд гадныхны хєрєнгє мєнгєнд мансууран найр тавин монополь эрх олгосон нь эрх мэдэлтнvvд єєрсдийн ашиг сонирхлоо баталгаажуулсан алхам гэж хардахаар байна.

ы

Уг нь дээрх компанийн тухайд авч vзвэл катерингийн vйлчилгээний энэхvv тендерт оролцохдоо монголын толгой баячуудын аж ахуйн нэгжтэй тvншилээд ч тусыг эс оллоо. Учир мэдэх хvмvvсийн ярьж буйгаар “Скайкатеринг ХХК болон Макс хvнс” ХХК-ийн тvншлэлийн 10 хvний зургаа нь олон улсын нислэгийн компаниудад хоол, хvнсний vйлчилгээ vзvvлэх vйлдвэрлэл эрхэлж байгаа хоёр нь “МИАТ” компанийн катерингийн тєвийн дарга, vйлдвэрлэлийн ерєнхий менежерээр ажиллаж байсан туршлагатай ажилтнууд байдаг гэнэ. Гэтэл тус компанийн нэр бvхий хvмvvсийг тендерийн шаардлага хангаагvй гэж vзжээ.

ы

Єєрєєр хэлбэл, тэд “14/15 дугаартай нислэгийн зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх” гvйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохдоо хуулийн шаардлага хангасан тендерийн бичиг баримт, єрсєлдєхvйц сайн тендерийг тогтоосон хугацаанд хvргvvлсэн гэсэн vг. Гэтэл “МИАТ” ХК нь єнгєрсєн пvрэв гараг буюу 12-ны єдрийн 01/531 тоот албан бичгээрээ тендерт оролцсон vндэсний гурван компанийн бичиг баримтийг шаардлага хангаагvй, зарим материал ирvvлсэн тул шалгараагvй хэмээн мэдэгдсэн нь оролцогчдын гайхшралыг тєрvvлэх болжээ.

ы

Аль эсвэл “МИАТ” ХК-ийн тендерийн шаардлага хангаагvй гэх vзvvлэлтvvд нь анхнаасаа тендерийг гадаадын компанид єгєхєєр тєлєвлєсєн зорилгод нийцсэн, ёстой аргагvйн эрхэнд шаардлага хангаагvй гэх хариуг монголын компаниуддаа єгєх шалтаг болжээ гэдэг нь дээрх гурван зєрчлєєс ч харж болно.

ы

Хамгийн хачирхалтай нь “МИАТ” ХК-ийн удирдлагууд 13 орчим тэрбум тєгрєгийн vнийн санал єгсєн “Gate Gourmet” компанийг яагаад энэхvv тендерт илт давуу байдлаар ялах эрх олгож байгаа нь єєрєє асуултын тэмдэг болон vлдэж байна. Уг нь тендерт оролцсон аливаа нэгэн байгууллага vнийн хамгийн доод саналыг тендерт хvргvvлж байж ялдаг гэдгийг эрх биш “МИАТ” ХК-ийн удирдлагууд мэддэг л баймаар юм.

ыб

Аль эсвэл энэ бvхний ард “МИАТ” ХК-ийн эрх мэдэлтнvvдийн их мєнгєний урсгал нуугдан явж байна уу гэж хардаж болохоор байна. Бид дараагийн дугаартаа дээрх vндэсний гэх тодотголтой гурван компани хоолны vйлчилгээний тендерт хэрхэн оролцсон талаарх мэдээллийг хvргэх болно.

ыб

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

smart buai:
tenderiin *rdlaga huuli bus baina gej uzsen yum bol magnaid-d ehleed handahgui dee
2015-02-18
llll:
niitleliig bichsen hun n tenderiin huuliin medleg her yum boldoo. hyamd unees gadna texnikiin *rdlaga, turshlaga gedeg chuhal *rdlaga bdag..
2015-02-17
zochin:
delhiin hamgiin unetei amtgui hooltoi hamgiin hugshin uilchlegch nartai miat
2015-02-17
zochin:
exleed ongocny xooloo sain xiideg bolchix daraa n olon yum yari za ?
2015-02-17
zochin:
ene shunal maks bolio chi ym bolgond buu hoshuu dur miatiin hooliig gadnii turshlagatai kompan l hiij chadna
2015-02-17
gfrtdcvb:
солиор заавал та нарт шулуулах ёстой юу?
2015-02-17
viva:
miatiin zuv gadnii sain turshlagatai kompaniud l sain hiine,nomads ch geh shig busad ni zailaa
2015-02-17
ард ард:
миат энэ жил 45 млрд төгрөгний алдагдалтай ажилласан. миат-г зориуд дампууруулж өөрийн болгох гэсэн жонхуу баттулгын далд бодлого энд явж байгаа юм. наад нүхт тур-н нууц эзэнтэн нь мөн л жонхуу баттулга. үеийн үед аль нам ялна тэр намын хамаг хог шаарууд нь ирж бөөгнөрдөг газар бол миат. дэлхий дээр хамгийн өндөр үнэтэй билет ард түмэндээ хүчээр шахдаг газар бол миат. ямар ч маркетинг, менежмент байхгүй газар, билет хямдарлаа гэхэд зөвхөн өөрсдөдөө ашигтай хямдрал үзүүлдэг газар бол миат. бас болоогүй ээ. миат-н нисэгч сард 5 саяын цалинтай, ажилчид нь жилд 1 удаа гадаад руу үнэгүй зорчдог. гадаадад ажиллаж байгаа миат-н төлөөлөгчид гээд бүр даварсан гарууд байдаг, жилд 1 удаа өөрөө болоод гэр бүлийнхэн нь бүгд 1 удаа гадаад руу үнэгүй зорчдог. бас болоогүй, эдгээр гадаадад ажиллаж байгаа төлөөлөгчдийн гэр бүлийнх нь бүх гишүүдийн байр, унаа, эрүүл мэндийн даатгал, гар утас, бүр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл улсаас төлдөг гээд бод доо. энэ одоо зөв механизм шударга нийгэм мөн үү монголчууд аа... ийм өндөр хангамж байгаа болохоор л миат-н билет тэнгэрт тулсан үнэтэй байгаа юм шүү дээ. тэгэхэд хажууд нь хувийн хүннү эйр гэх хувийн компанийг женко буюу манайхны хэлж заншснаар жонхуу баттулга удирддаг болохоор яг дампуурч харагдаач. гадаадын шинэ нислэгийн чиглэлийг нь ямар ч тендергүй үнэгүй олж авч өгнө, хөнгөлөттэй бензин шахна, хамаг хорыг нь тэр луйварчин хийж байгаа болохоор дампуурна л гэж байхгүй.
2015-02-17
jooom:
daraa tumur zam ingej huvichlagdana
2015-02-17