Минскийн гэрээ хэрэгжихгүй байна гэв
Донецк мужид тусгай сурвалжлага бэлдэж байгаа “BBC” агентлагийн сэтгүүлч Иан Фанейль “Минскийн буюу Нормандын дөрвөл”-ийн байгуулсан гэрээ Украины зүүн хязгаарт хэрэгжихгүй байна. Гал зогсоох гэрээний дагуу энэ сарын 16-наас эхлэн армийнхан ухралт хийж, салан тусгаарлагчид зэвсгээсээ татгалзах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Донецк мужид буун дуу гарч байна. Өчигдөр тус мужид нэг хүн буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн” гэж мэдээлжээ. Мөн “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын Ерөнхийлөгч Александр Захарченко “Олон улсын сэтгүүлчдийг Донецк орхин гарахыг шаардсан” гэж Фанейль ярьжээ.
1
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Минскийн гэрээ хүчингүй болбол орон даяар цэргийн хууль хэрэгжиж эхлэхийг сануулсан байна. Порошенкогийн энэхүү саналыг Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дэмжиж байгаа гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ