Битүүний өдрөөс эхлэн нэмэлт галт тэрэг явна
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг сар шинийн баяраарнэмэлт галт тэрэг явуулахаар болжээ.
Тодруулбал, нэг удаагийн аялалд гаргадаг вагоны тоогоо нэмэгдүүлж байгаа бөгөөд нийтийн 17 вагон, унтлагын болон тасалгаат вагон тус бүр долоог явуулахаар төлөвлөжээ. Энэхүү нэмэлт галт тэрэг нь хоёрдугаар сарын 18 буюу морь жилийн битүүний өдрөөс эхлэн бүх чиглэлд явж эхлэх аж.
а
Хойд замд:
1. 263/264-р галт тэрэгний Сүхбаатар чиглэлд 2 тасалгаат, 2 унтлага, 4 нийтийн вагонтой, Эрдэнэт чиглэлд 312/311-р галт тэрэг 5 тасалгаат, 5 унтлага, 5 нийтийн вагонтой, Шарын гол чиглэлд 2 нийтийн вагонтой 20.25 цагаас, 2. Сүхбаатар чиглэлийн 271/272-р галт тэрэг 2 тасалгаат, 2 унтлага, 8 нийтийн вагонтой 10.50 цагаас, 3. Зүүнхараа чиглэлийн 281/282-р галт тэрэг 1 тасалгаат, 1 унтлага, 6 нийтийн вагонтой 18.00 цагаас тус тус аялна. а Урд замд: 4. 286/285-р галт тэрэг Сайншанд чиглэлд 3 тасалгаат, 4 унтлага, 5 нийтийн вагонтой, 710/709-р галт тэрэг Айраг, Бор-Өндөр чиглэлд 1 тасалгаат, 2 унтлага, 2 нийтийн вагонтой 09.15 цагаас, 5. Замын-Үүд чиглэлийн 276/275-р галт тэрэг 6 тасалгаат, 8 унтлага, 3 нийтийн вагонтой 17.20 цагаас тус тус аялна. Мөн сар шинийн баярын үеэр авто хилийн боомтуудыг түр хугацаагаар хаадаг тул энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар – Эрээн чиглэлийн шууд аялдаг 22/21-р галт тэрэг аялахгүй болно. Бусад чиглэлийн бүх галт тэргүүд цагийн хуваарийн дагуу аялна.Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ