Канцлер Нобелийн шагналд нэр дэвших үү

img

Нобелийн энх тайвны шагналд Германы Канцлер Ангела Меркелийг нэр дэвшүүлэхийг Германы “Христийн ардчилсан холбоо” намын гишүүд санал болгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Канцлер энэ сарын 12-нд Беларусын нийслэл Минск хотноо зохион байгуулагдсан “Нормандын дөрвөл”-ийн уулзалтыг зохион байгуулж, улмаар зүүн хязгаарт гал зогсоох гэрээг амжилттай байгуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн учир Нобелийн шагналд нэр дэвших гол шалгуур болно” гэж намыхан нь үзжээ.

1

“Канцлер Украиныг эдийн засаг, улс төрийн хувьд хүчирхэг болгохын тулд ихээхэн дэмжлэг үзүүлж, өнгөрсөн сард 600 сая еврогийн зээл олгосон” гэж намын орлогч дарга Дитер Грауман хэлжээ. Мөн намын дэмжигчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан Канцлерт Нобелийн шагнал олгохыг хүссэн байна.

1971 онд Германы Канцлер асан Вилли Брандт Нобелийн энх тайвны шагнал хүртэж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өхөх:
хямралаас гарах бас нэг арга шүү.
2015-02-17