Оюутнууд, цагдаагийнхантай мөргөлджээ

img

Сонгуулийн нээлттэй эрхийн төлөө тэмцэж буй Хонконгийн оюутан залуус өчигдөр цагдаагийнхантай мөргөлдсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийн төв байрны өмнө суулт зарлаж байсан хэсэг оюутныг тараахын тулд цагдаа нар даралттай ус ашигласан байна. Энэ үйл явдлын дараа өөр гудамж, талбайд жагсч байсан оюутнууд цагдаагийнхантай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Мөргөлдөөний үеэр 10 гаруй оюутан хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай оюутны холбооны тэргүүн Алекс Чоу мэдэгджээ. Тэрбээр цагдаа нарыг хүч хэрэглэхгүй байхыг анхааруулж, “Бээжингийн удирдлагууд бидний саналыг хүлээн авах хүртэл бид тэмцэх болно. Бид эх орондоо хайртай учир эмх журамтай жагсах болно” гэж мэдэгджээ.

1

Өнгөрсөн оны долоодугаар сараас Хонконгийн оюутнууд 2017 оны орон нутгийн сонгуулиар өөрсдийн дэмжиж буй хүмүүстээ саналаа өгөхийг хүсч, шүхэрт хувьсгалыг зохион байгуулсан юм. Си дарга тэдний саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд буй. “Өнөөдрийг хүртэл Си дарга энэхүү байр сууриндаа баттай зогсч байгаа” гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zov zov zov
2015-02-17