Туг өргөх ёслол болно
МҮХАҮТ-д өнөөдөр 14:00 цагт туг өргөх ёслол болно. Уг ёслолыг МҮХАҮТ-аас шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг билээ. 2014 онд, бүтэн жилийнхээ ололт амжилт, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж тодруулах энэхүү үйл ажиллагаанаас дараах аж ахуйн нэгжүүд Оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарсан бөгөөд хүндэтгэлийн тугаа мандуулах аж.
Мөн энэ үеэр ООААНБ-ын төлөөллийг ирэх, бүртгэх хооронд Монголын паралимпийн хорооны Пара жүдо бөхийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Ганбатын энэ сарын 18-23-нд БНУУ-д болох Олон улсын хараагүйчүүдийн спортын холбооноос зохион байгуулж байгаа Жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлж "Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК-аас олгож байгаа тусламжийг гардуулах юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ