Улсын филармони шинийн 8-нд тоглолт хийнэ

img

Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төсөл шинийн 8-ны билэгт сайн өдөр Улсын филармонийн тайзнаа эгшиглэх юм байна. Энэ цагийн бахархал болсон хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноров Төрийн соёрхолт, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц. Нацагдорж нарын дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ.  Мөн  З.Хангал Б. Шарав Ц. Чинзориг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г. Алтанхуяг гээд энэ салбарын алдартнуудын бүтээл эгшиглэхээр болжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ