Иракийн хэт даврагч Данид халдлага үйлджээ
Данийн нийслэл Копенгаген хотноо өнгөрсөн амралтын өдөр гэмт этгээдүүд дараалласан халдлага зохион байгуулж, хоёр хүний аминд хүрсэн. Цагдаа нар гэмт этгээдийг Норребро дүүрэгт буудаж, аюулгүй болгосон юм. Өнөөдөр амиа алдсан гэмт этгээдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүн байсан гэж цагдаагийн газраас мэдэгджээ. Түүнийг Омар Абдель Хамид Эл-Хусейн гэдэг байжээ.
1
Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө фэйсбүүктээ “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Абу Бакар аль Багдадид хандаж “Таны хэлсэн бүхнийг биелүүлэх болно. Үнэнчээ заавал батлах болно” гэж бичсэн байжэ. Омар 2013 онд хүн хутгалж, хууль бусаар зэвсэг эзэмшсэн, танхайрсан, гэмт хэргийн бүлгийнхэнтэй холбоотой гэх үндэслэлээр 10 гаруй удаа саатуулагдаж байсан гэнэ.
Копенгаген хотын иргэд өчигдөр “Бид айхгүй байна” гэх жагсаал зохион байгуулжээ. Энэхүү жагсаалд тус улсын Ерөнхий сайд Хелле Торнинг Шмидт оролцсон байна. Тэрбээр “Хэт даврагчид биднийг айлгаж чадахгүй” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ