Конвенцид нэгдэх асуудлыг байнгын хороодтой зөвшилцөнө

img

Засгийн газрын хуралдаанаар олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

ө

Тус конвенцид газрын тос, байгалийн хий олборлохоос бусад төрлийн ил болон далд уурхайн үйл ажиллагаа хамаарахаас гадна уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг тодорхойлох суурь баримт бичиг юм.

ө

Мөн осол гэмтлийг мэдээлэх, тайлагнах, судлах, шалтгааныг олж илрүүлэх үндэсний мэдээллийн сантай болох нөхцөлийг бүрдүүлж, уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоон, төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхойлжээ. 176 дугаар конвенци 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 2013 оны байдлаар АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг нийт 26 орон нэгдээд байна

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ