Евро-Азийг мориор туулна

img

“Евро-Азийн нутгаар морьтон монгол залуус” морин аялал энэ оны долдугаар сараас эхлэх аж. Уг аялалыг Монголын Залуучуудын холбоо зохион байгуулж буй бөгөөд аялалаар улс орныхоо түүх соёл, зан заншил, байгаль, угсаатны онцлог, язгуур урлагаа сурталчлан үүгээр дамжуулан монгол орныг дэлхийд таниулан сурталчлах, ингэснээр жуулчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхийд нэн ховордсон мазайлайг дэлхийд таниулах, хамгаалах, монгол хүний тэсвэр, тэвчээр, монгол морины хүч чадал, туулах чадварыг судлах зэрэг олон зүйлийг багтаасан гэнэ.

Аялалд оролцогчид өөрийн орны хөгжил, дэвшлийг Евро-Азийн бусад орнуудтай харьцуулах, аялсан улс орныхоо Залуучуудын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, аялж буй газар нутгийн онцлог, соёл, зан заншлын тухай телевизийн нэвтрүүлэг, фото зургийн цомог, аян замын тэмдэглэл, түүхэн эх сурвалжийн тухай судалгааг газар орны нөхцөл байдалтай холбон бас харьцуулан судлах ажлыг хийх ажээ.

Багийн ахлагчаар МЗХ-ны аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр явах бол багийн гишүүдээр судлаач Лу.Батнасан судлаач А.Очирхуяг гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй байх гэнэ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gggg:
зүгээр дэмийрээд сууж байснаас л дээр ш дээ. амжилт
2015-02-17
зочин:
монголоо мориороо туулсан "морьтон монгол" залуучуудын хувьд монгол нутгаар явсан учраас монголчууд маань ихээхэн туслалцаа үзүүлж морийг нь сольж тусалж байсан бол наадах чинь маш их эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй шүү.та нарт тэр хол зам туулахад олон морь хэрэг болно.чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ өөрийн агтыг хамт авч явж морьдоо сэлгэж байсан байж таарна.эзэлсэн улс орноосоо авч байсан байж таарна.

zochin:
bitgii mal adguus zowoogood baigaach , tertei terguy mongolyg medekh bolson , tenekh durtai yum bol mashin tekhnikeeree yawna biz , eswel khoyor zerdeeree yawna biz
2015-02-17