Герман реппер алан хядагч болсноо зарлажээ
Реппер “Deso Dogg” нэрээрээ олны танил болсон Данис Мамадои гэгч Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн билээ. Тэрбээр фэйсбүүк, инстаграмдаа хэт даврагчидтай авахуулсан зургаа байршуулж, өөрийгөө алан хядагч болсноо мэдэгдсэн юм. Түүний эхнэр Милина өчигдөр Египетийн 21 иргэний аминд хүрсэн хэт даврагчдын нэг нь Данис байж магадгүй хэмээн цагдаагийнханд мэдэгджээ.
1
Милина “Данис христийн шашин шүтдэгээсээ болж амиа алдсан Египетийн 21 залуугийн нэгийг цаазалсан. Энэ бол баттай мэдээлэл. Ямар учраас нөхөр минь хэт даврагч болсныг мэдэхгүй байна. Германы Засгийн газар туслалцаа үзүүлж, намайг нөхөртэй минь дахин уулзахад дэмжлэг үзүүлээч” гэж хэлжээ.
Германы Засгийн газар Данисийг дээрх хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол хуулийн дагуу шийтгэнэ гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ