Гага хурим хийснээ батлав

img

Дуучин Лейди Гага 2011 оноос эхлэн үерхэж буй жүжигчин Тэйлор Кеннитэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуримаа хийжээ. Тэднийг өнгөрсөн он хуримаа хийсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч Гага өнөөдрийг хүртэл ямар ч тайлбар хийгээгүй юм. Нью Йорк хотноо өчигдөр зохион байгуулагдсан загварын долоо хоногийн үеэр дуучин бүсгүй хуримаа хийснээ албан ёсоор баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Тэрбээр “Удаан хугацаанд нууцалсныг минь уучлаарай. Бид хуримаа хийгээд 3, 4 сар болж байна. Би хуримаа хийснээсээ хойш хоолоо өөрөө хийж байгаа. Би айлын эзэгтэй болохоор уйгагүй хичээллэж байна” гэж хэлжээ. Тэйлор “Бидний хурим гайхалтай, давтагдашгүй болсон. Гага хуримынхаа үеэр яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байсан” гэсэн байна.

Гага хуримынхаа үеэр хар өнгийн хуримын даашинз өмсчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sahius:
sahusan tenger shig haragdaj hench chaddag tegeed bug chutgur shig boltsgoogood l salna daa ene baruuniihan... bidnii zaluu uyel baga duuraigaasai yalangui hotiinhon shine mongolchuud...
2015-02-17
so chin:
bie hamgaalagchn blguidee stallone bi*e
2015-02-17
kkkkkk:
ard ni silvester yvj bnhahsdeeeee
2015-02-17