Засгийн газарт чиглэл өгөхийг дэмжив

img

Төсвийн байнгын хороо  өнөөдөр гишүүдийн  52.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар  “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

ө

Тогтоолын төсөлд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ. Нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад тус байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргах гишүүн байгаагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон.

Дараа нь Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн дээрх хуулийн төслийн талаар "УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр гараагүй байгаа тул ажлын хэсэг хуралдах боломжгүй болоод байна. Иймээс МАН-ын бүлгийн шийдвэрийг гартал уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаа" тухай хурал даргалагчид хэлэв. Тус байнгын хорооны дарга Б.Болор хуралдаан хойшлуулах саналыг хүлээн авч энэ удаагийн хуралдааныг өндөрлөлөө.

б

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ