"Наранхүү хаан" туулийг бүрэн эхээр нь хайлна
Маргааш буюу өвлийн адаг сарын битүүнд Богд хааны ордон музейн Хаан туульсийн өргөөнд “Наранхүү хаан” туулийг ардын язгуур урлагийг өвлөгч Жилкэрийн ес дэх удмын туульч Авирмэдийн Балдандорж бүрэн эхээр нь хайлах аж.
Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа засалыг хийлгэдэг байсан бөгөөд “Наранхүү хаан” тууль нь туулиуд дундаа ихээхэн зөөлөн туульд тооцогддог.
“Наранхүү хаан” туулийг зуд турхан, ган гачиггүй, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байхыг бэлгэдэхээс гадна хүн, мал өсөж үржихийн ерөөлтэй бөгөөд үр хүүхэдгүй айлд үрийн заяа хайрлахын тухайтад хайлдаг уламжлалтай аж.
“Наранхүү хаан” туулийг “Наран хаан хүү”, “Наран хаан хөвүүн” гэхчлэн нэрлэдэг бөгөөд Урианхай ард түмний эрхэмлэн дээдэлдэг туулийн нэг юм. Алдарт туульч С.Чойсүрэн, Б.Авирмэд нар энэхүү туулийг хайлдаг байжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ