Ерөнхий сайдад "хууль"-аар бэлэг барих уу

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд төрсөн өдөр нь тохиож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв. УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдөр батлагдах хуулиар Ерөнхий сайдад бэлэг болгоно шүү" хэмээн хошигнон хэлэв.   Намрын чуулган маргааш хаалтаа хийх тул өнөөдөр 10 орчим хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Ямартай ч Ерөнхий сайд төрсөн өдрөөрөө толгой өндийх завгүй ажилтай байх нь.

б

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яхир толгой:
"ямартай ч " гэдэг утгагүй монгол хэлэнд байгаагүй тэнэг үгийг эх хэлээ маруухан сурсан " нэгэн" олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр 80 - 90 -ээд оны үеэр "нэвтрүүлээд", үүнийг нь бас маруухан толгойтнууд шүүрч аваад одоо ихэнх сэтгүүлчид мөх их хэрэглэх болж дээ. уул нь " ямар ч гэсэн" , " юу ч гэсэн" гэдэг утга бүхий үгнүүд байдаг даа монгол хэлэнд. олон н ийтийн мэдээлэлийн хэрэгслэлээр алдаатай бичихийн гай ийм аюултай төөрөгдөлд залуусыг хэдэн үеэр нь оруулж, эх хэлээ мохооход хүргэдэг шүү
2015-02-17