260 ортой нэгдсэн эмнэлэг болгоно

img

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг Нэгдсэн эмнэлэг болгох шийдвэр гаргажээ. Тус эмнэлгийг Шинэчлэлийн Засгийн газар Хууль зүйн яаманд харьяалуулж, оффисын зориулалттай болгохоор шийдвэрлэсэн байсан юм. Энэ талаар Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

ы

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгдсэн эмнэлэг болгох шийдвэр гаргасан гэж байна. Хэдэн ортой, ямар хүчин чадалтай эмнэлэг бий болох вэ?

-Тус эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны харьяанд шилжүүлж, конторын зорилгоор ашиглах шийдвэр гаргасан байсан. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эмнэлгийн барилгыг Эрүүл Мэнд, Спортын яамны харьяанд шилжүүлж Нэгдсэн эмнэлгийн зориулалттай, 260-аас доошгүй ортой эмнэлэг болгон барьж ашиглах шийдвэр гаргалаа. Тус барилгыг менежментийн гэрээгээр орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг болгох юм. Нэгдсэн эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт бүх төрөлжсөн тасгуудыг нэг дор төвлөрүүлнэ. Гэхдээ энэ эмнэлэг дотроо, төрийн тусгай албан хаагчдад үйлчилгээ үзүүлэх ажиллагааг нь давхар харьяалуулна.

ы

-Барилгын зориулалтыг өөрчлөхөд хэдэн төгрөг шаардлагатай вэ?

-Нэгдсэн эмнэлэг болгоход 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.

ы

-Ашиглалтад хэзээ орох вэ. Анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг, өөрчлөхөд яагаад ийм өртөг өндөртэй байгаа вэ?

-Бид тооцоо хийж 20 гаруй тэрбум төгрөгийн зардал гарахыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ мөнгө нь стандартын дагуу эмнэлэг болгох барилгын засвараас гадна, тоног төхөөрөмж гээд шаардлагатай бусад бүх зардлуудад шаардлагатай. Энэ оны наймдугаар сар гэхэд эхний ээлжийг нь ашиглалтад өгөх төлөвлөгөө гаргасан.

ы

П.Наран 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

noshnuud:
hairan ulsiin mongiig urgui duraaraa zarj bndaa ene an nam daanchdee
2015-02-18
irgen:
zuv shiidver gargajee. buruu shiidverees bolj garsan hohiroliig ni hen hariutsah ve........?
2015-02-17
орхон:
20 тэрбумыг тэмүүжингээр гаргуулах ёстой шүү. хар тамхи, хүүхэн шууханд зардаг мөнгөө ийшэнэ гаргуул.
2015-02-17
эрдэнэт:
мугуйдалж дураараа тэнэгтсэнийх нь төлөө тэмүүжинг яах ёстой юм бэ? төр засагт ямар их хохирол учирч байна аа?
2015-02-17
1111111:
temuuzin altanhuyas ene mongo garguul
2015-02-17
zochin:
bayartai medee baina. amjilt husie.
2015-02-17
zubshuu:
estoi zub turd ch ard tumendee ch xeregtei shiidber bn bayarlalaa
2015-02-17
зочин:
зөв шийдвэр байна.
2015-02-17