З.Энхболд: Оюутолгойд огт хамаагүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор гишүүн Х.Болорчулуун нар эсрэг байр суурьтай байсан юм. Мөн ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг роялтигаар орлуулвал “Оюутолгой”-н 34 хувийг зарах нь гэсэн хардлага ч гарч байгаа. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Хууль буцаж үйлчлэхгүй, Оюутолгой-д огт хамаагүй” хэмээж байлаа. Ийнхүү Ашигт малтмалын хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
ө
Чуулганы нэгдсэн хуралдаан Гацууртын ордын асуудлаар үргэлжилж байна.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ