Обамаг “сул”, Путинг “жинхэнэ” удирдагч гэжээ
Харвардын их сургууль, “CNN”агентлагтай хамтран
явуулсан “Ерөнхийлөгчдөө хэр итгэдэг вэ” гэх санал асуулгын дүнг танилцуулсан
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү санал асуулгад 4.1
сая хүн оролцож саналаа өгчээ. Санал өгсөн иргэдийн 57.22 хувь нь “Барак Обама
бол сул Ерөнхийлөгч, өнгөрсөн хугацаанд олон удаа итгэл алдсан” хэмээн дүгнэжээ.
Обама өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Иракт хяналтаа тогтоохыг санаархаж
буй хэт даврагчдад цохилт өгөхөөр болсон юм. Санал өгсөн иргэд “АНУ-ын нисэх
хүчин Иракт цохилт өгч байгаа ч өнөөдөр хэт даврагчдын үйлдэл хэрээс хэтэрч,
хяналтаас гарлаа” хэмээж Ерөнхийлөгчөө буруутгасан байна. Мөн санал асуулгад
оролцсон 1540 хүн “Обамагийн төрийн тэргүүн байх хугацаа дуусч буйд баяртай
байна” гэж хариулжээ.
“CNN”агентлагт Харвардын их сургуулиас тусдаа Орост дээрх санал асуулгыг нэг долоо хоногийн хугацаанд явуулжээ. Санал асуулгад 140 мянган хүн оролцсоны 87 хувь нь Ерөнхийлөгч В.Путинг “Жинхэнэ удирдагч” хэмээн тодорхойлсон байна. “Обамагаас болж Путин өнгөрсөн жил олон саад бэрхшээлтэй нүүр тулсан ч тэнцвэрээ алдаагүй” хэмээн “CNN”агентлаг дүгнэжээ. “Дэлхийн нөлөө бүхий эрхэм”-ийг В.Путин сүүлийн хоёр жил тэргүүлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ