Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санал дэмжигдсэнгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах саналыг гаргасан юм. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Нэг сая хүнийг хохироогоод нэг зуун мянган хүний тэтгэврийг бууруулах  хэрэг байна уу? Ээлжит популизм байна. Хүний мөнгийг хүнд өгөх гээд байна. Ядаж 10-ийг олж байгаа нь зөв” гэсэн байр суурьтай байв. Н.Номтойбаяр гишүүнийг саналыг дэмжих санал хураалт явуулахад дэмжигдсэнгүй. d Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. d Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
bank sanhuugiin baiguullaguudiig bitgii oroldoochee zah zeeleere yvj bgashdee.nomtoibayr ed nar odoo bolio.oor ym hii l dee.suuldee buur het tuilshrah ymaaaa.er ni uls torchid bussines salbaraar baga oroldooroi.
2015-02-18
зочин:
өөө хэдэн буурайнуудын мөнгөнөөс шимэтгэл аваад яах ньвээ
2015-02-18