ТӨХ-ны даргад үүрэг өглөө

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж,  үүрэг даалгавар өглөө. 2007 онд гарсан “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж Ерөнхий сайдад танилцуулсан юм.

f

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагад  автомашины ашиглалтын талаар судалгаа хийжээ. Эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэллээ.

f

2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины  гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд  нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байгааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ерөнхий сайдад мэдээлсэн юм.

f

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо.  Мөн  Үндэсний аудитийн газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн 3 дугаар сарын 17-ны  Засгийн газрын хуралдаанд оруулахыг  даалгалаа  гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ня бо:
маш зөв. мөн ч их хэмнэлт гэрна даа. ялангуяа хөдөө ажилд явуулахгүй мөртлөө дарганцар өдөр шөнөгүй өөрөө ну аагаа, эхнэрээ хадтаа унуулдаг, тэгээд төсвийн мөнгийг зарж байдлаг олон жипүүдийг бүгдийг улс өөртөө аваад, хэмнэлт гаргая. хүрээдэнгүүдэд сайн анхаарарай
2015-02-18
tom hemnelt bolnoo:
tom hemnelt gargah nee.
2015-02-18
иргэн:
хар тентей жижиг тансаг суудлын машиныг /сонато 7/ 65-70 саяар авч нэр хүнд бүхий болон гадаадын хөрөнгө оруулалттай сургуульд үр хүүхдийг нь зөөдөг машин олширч эхэлнэ. хамгийн зөв алхам бол шинээр машин худалдаж авахыг хориглох, машины тоонд хязгаарлалт хийж илүү машиныг худалдаж төсөвт төвлөрүүлэх, шатахууны зардлыг эрс багасгаж энэ хэмнэлтийг жинхэнэ утгаар нь хийх хэрэгтэй юм.
2015-02-18
darga:
mash zov. khyreelengyyded baigaa masinyydiig khuraa daa. jild 10saya togrog demii yrj bna. medleggyi baij jip unana. medekhgyi baij darga starailana. hodoo yavakh zoriulalttai um ug ni.
2015-02-18
иргэн:
төх автомашин худалдан авах зөвшөөрөл өгдөг дөө!!!
2015-02-17
иргэн:
зөв дөө. маш олон мэдлэг, чадваргүй хурган дарганцарууд хот дотор том том жип данхалзуулах өвчтэй болсон шүү. энэ чинь нэг ёсны өвчин юм шүү
2015-02-17
зочин:
хамгийн зөв алхам одоо бүрэн утгаар нь хэрэгжүүлэх л үлдлээ хэрвээ энэ тансаглалыг бүрэн хяналтандаа оруулж чадвал төрийн өмч хөрөнгийг үргүй ашиглахыг сэргийлэхээс илүүтэй монголчууд сэтгэлгээндээ том өөрчлөлтийг авчирж чадах юм үүрэг авсан 2 даргад амжилт хүсэе үр дүнг хүлээе
2015-02-17
22222:
энэ чинь сайшаах баяр хүргээд байх зүйл биш харин төрийн өмчийг харж хамгаалаж байх гэж цалин хангамж авч суугаа дарга нарт нь арга хэмжээ авч ажлаас нь халах хэрэгтэй л юм бна шүү дээ аль 2007 оны тушаал заавар эдий хүртэл биелдэггүй билээ.үүнд хэн буруутай вэ? гантөмөр гээд нөхөр энүүгээр шоудаж байгаад их хуралд гараад одоо өөрөө том жип унаад ярьж бснаа мартаад л явж бна шүү дээ. арга хэмжээ аваачээ наад тушаал дагдаггүй том толгойтой хүний сэтгэлтэй дарга нартаа
2015-02-17
зочин:
маш зөв асуудлыг хөндөж байна. хот дотор данхайсан жип унасан дарганцарууд өчнөөнөөрөө холхиж байгааг хараад үнэндээ гайхдаг байлаа. одоо хэргжүүлж чадвал маш их мөнгө хэмнэж, агаарын бохирдол тодорхой хэмжээнд багасах нь тодорхой. энэ шийдвэрт чинь баяр хүргье ерөнхий сайдаа.
2015-02-17
зөв дэмжиж байна:
зөв алхам хийж байна
2015-02-17