УИХ-ын дарга Японд айлчилна
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
ө
УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, хатан нарт бараалхана.
ө
Мөн айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхана.
ө
Түүнчлэн айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочилон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай” машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцана.
ө
УИХ-ын даргын Япон Улсад хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар багтсан байна.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ