Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Олон улсын мөсөн урлалын уралдааныг зохион байгуулагчид Монголын Хөвсгөл далайг анх удаа сонгосонтой холбогдуулан мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийнэ.

f

08.30 цагт Гандан хийд, Дашчойлон хийд, Мамба дацан хийд, Түвдэнпэлжээлин хийдэд Гэсүн тугийн мандал өргөж, ном хурах ёслолын ажиллагаа болно. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч нар оролцоно.

f

10.00 цагт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвд сар шинийн баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөни йзохицуулалт, түгжрэлийг бууруулах талаар мэдээлэл хийнэ.

f

10.00 цагт Хангарьд ордоны 14 давхарт Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар дүүргийн иргэдээс санал асууж, саналын дүнг дүүргийн ИТХ-аар хэлэлцэн нийслэлийн ИТХ-д өргөн барихаар тус асуудлыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Уг асуудлыг НИТХ-д өргөн барих эсэхийг шийдвэрлэнэ. Дүүргийн удирдлагууд оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ