Босогчдод Дебальцеве хотыг өгөхийг хүсчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Минскийн гэрээний дагуу салан тусгаарлагчид болон босогчдыг галт зэвсгээсээ татгалзахыг уриалсан байна. Путин, Укрианы Ерөнхийлөгч Петр Порошенког Дебальцеве хотыг салан тусгаарлагчдад өгөхийг хүссэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
f
Тэрбээр “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ энэ сарын 16-наас эхлэн Украины зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжих ёстой. Зарим бүс нутгуудад гал зогсоод буй ч амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Бидний байгуулсан гэрээ ийнхүү хэрэгжихгүй байгаад санаа зовж байна. Дебальцеве ширүүн тулаан үргэлжилсээр байна. Салан тусгаарлагчид бууж өгөхгүй бололтой. Тиймээс энэ хотыг салан тусгаарлагчдад өгөхийг хүсч байна. Порошенко энэ саналыг хүлээн авбал, зүүн хязгаарт гал зогсох болно” гэж хэлжээ.
f
Путин өчигдөр Порошенкотой утсаар ярилцжээ. Зүүн хязгаарт өнөөдрийг хүртэл “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан гал зогсох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжихгүй байгаад Путин сэтгэл дундуур байгаагаа Порошенкод мэдэгдсэн байна. Порошенко Минскийн гэрээ зөрчигдсөн өдрөөс орон даяар цэргийн хууль хэрэгжинэ хэмээн мэдэгдээд буй. “Цэргийн хууль хэрэгжиж эхэлбэл хямрал дахин газар авах магадлалтай” гэж Канцлер ярьжээ.
f
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ