Өнөөдөр бүх банк ажиллана
Сар шинийн баярын өдрүүдэд орон даяар амрах бөгөөд үйлчилгээний газрууд, ялангуяа арилжааны банкууд энэ үеэр харилцан адилгүй цагийн хуваариар үйлчилгээ үзүүлэх ажээ. Харин өнөөдөр бүх банк энгийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх аж.
Харин шинийн өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе.
f
“Голомт” банк
Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19-нд бүх салбар, тооцооны төвүүд амарна.
р
Хоёрдугаар сарын 20-нд Центерпойнт салбар 10.00-18.00,
ө
Хоёрдугаар сарын 21-нд “Солонго”салбар 10.00-18.00 цагийн хооронд ажиллана. Харин шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Тус банкнаас гаргасан цагийн хуваарийн дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс харна уу.
f
Худалдаа, хөгжлийн банк
Шинийн 1-3-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төвүүд амарна.
fс
Капитал банк
Битүүний өдөр энгийн цагийн хуваариар буюу 24 цагийн туршид ажиллана.
Харин шинийн 2, 3-нд “Нисэх” салбар энгийн цагийн хуваариар буюу 24 цагийн туршид ажиллана. “Төв шуудан” дахь тооцооны төв энэ сарын 20-нд 10.00-16.00 цагт ажиллана. Шинийн гуравны өдөр “50 мянгат”, Төв шуудан” ахь салбарууд 10.00-18.00 цагт ажиллана. Хороолол дахь салбар 10.00-16.00 цагт ажиллана.
f
Төрийн банк
Битүүнд бүх салбар тооцооны төвүүд ажиллана
Шинийн 2-нд “Мөнгөн завъяа” салбар 11.00-16.00 цагийн хооронд ажиллана
Харин шинийн 3-нд дүүрэг бүрт нэг тооцооны салбар 11.00-16.00 цагийн хооронд ажиллах юм байна. Тус банкнаас гаргасан цагийн хуваарийн дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс харна уу.
f
Хас банк
Маргааш бүх салбар тооцооны төвүүд 17.00 цаг хүртэл ажиллана.
Шинийн 1-3-ны өдрүүдэд бүх салбарууд амрах юм байна.
Ийнхүү шинийн 4-нөөс банкууд энгийн цагийн хуваариар ажиллаж эхлэх ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ