Жолооч нарын эрүүл мэндийн байдлыг шалгана

img

Сар шинийн өдрүүдэд цаг агаар дулаан, тогтуун байгаа ч хөдөөгийн зам халтиргаа гулгаа ихтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг мэргэжлийн байгууллагууд сануулж байна. Ялангуяа зорчигч хэтрүүлэн тээвэрлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэйг онцолж байна.

б

Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн нөхцөлд нарийн хяналт тавина гэж МХЕГ-аас мэдээлж байгаа бөгөөд зорчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн жолоочийг үйлчилгээнд гаргахын өмнө тээврийн хэрэгслийн техникийн байдалд болон жолоочийн жолоодох чадварт үзлэг хийх ажээ.

б

Ингэхдээ жолоочийн цусны даралт, согтуу болон мансуурсан эсэхийг ч шалгах аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ