Бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна
Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас "Бөхийн өргөө"-нд болно. Тэгвэл уг барилааны тасалбарыг "Бөхийн өргөө"-ний кассаар энэ цагт олгож эхэллээ. Тасалбарын хувьд 20-25 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй аж.
ө
Харин шагийн билет 60.000 төгрөгт хүрсэн бөгөөд цагдаагийнхан үүнийг зогсоохоор ажиллан билетийг хураан авч, зарсан орлогыг улсын орлого болгохоор ажиллаж байгаа гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ