Ахмадуудыг баярлуулав

img

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвд айлчлан тогложээ. Энэхүү тоглолттой зэрэгцэн тус асрамжийн газрынхан сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон байна.

a

Хүсэл мөрөөдөл, амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлээ улсдаа зориулсан өндөр настан ахмадууд маань цэргийн чуулгын шижигнэсэн залуусын тоглолтыг шимтэн үзэж, зарим нь бүр баярласан сэтгэлээ шүлгээр илэрхийлсэн байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ