Барьцаанд байгаа хүүхдүүдийг шатаана гэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ тэргүүтэй орнуудыг агаараас өгч буй цохилтоо зогсоохгүй бол барьцаанд байгаа хүүхдүүдийг “Михо” буюу “Амьдаар нь галдан шатаах” болно хэмээн сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид барьцаанд байгаа 3-11 насны 30 хүүхдийг төмөр торонд хийгээд “Бидний эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол энэ хүүхдүүд Йорданы нисгэгч Муаз аль Касабех шиг шатаж үхэх болно. Бид хүүхдүүдийн аминд хүрч чадна. Биднийг басах хэрэгггүй” гэж хэлжээ.
1
Холбоотон орнуудын тагнуулын мэдээгээр хэт даврагчдын барьцаанд курд хүүхдүүд байгаа гэнэ. Курдууд энэ сарын эхээр хэт даврагчдад алдаад байсан Кобане хотоо эргүүлэн авсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ