Өнөөдөр "Наранхүү хаан" туулийг хайлна
“Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хамгийн сүүлийн өдөр буюу өвлийн адаг сарын битүүнд “Наранхүү хаан” туулийг ардын язгуур урлагийг өвлөгч Жилкэрийн ес дэх удмын туульч А.Балдандорж Богд хааны ордон музейн Хаан туульсийн өргөөнд бүрэн эхээр нь хайлахаар болжээ.
Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байжээ. Зөөлөн туульд тооцогддог эл туулийг зуд турхан, ган гачиггүй, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байхыг бэлгэдэхээс гадна хүн, мал өсөж үржихийн ерөөлтэй, үр хүүхэдгүй айлд үрийн заяа хайрлахын тухайд хайлдаг уламжлалтай аж.
Битүүнд “Наранхүү хаан” туулийг ардын язгуур урлагийг өвлөгч Жилкэрийн ес дэх удмын туульч А.Балдандорж хайлна
Туульч А.Балдандорж туулийн эхэнд “Алтайн магтаал”-ыг бүрэн хайлах юм. Туулийн завсарлагаар ардын уламжлалт морин хуурын татлага, икэл, цуур, ятга хөгжмийн бэсрэг үзүүлбэр тоглолт болох аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ