Гаити улсад гашуудал зарлав

img

Гаитигийн нийслэл Порт-о-Пренс хотноо зохион байгуулагдсан багт наадмын үеэр гэрлийн шон үзэгчдийн дунд унаснаас болж 16 хүн амиа алдаж, 78 хүн гэмтэл авсан юм. Дээрх үйл явдлын дараа Засгийн газар дээрх багт наадмын сүүлийн өдрийг цуцалж, орон даяар гурван өдрийн гашуудал зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

1

Тус улсын ерөнхийлөгч харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, багт наадам зохион байгуулагчдыг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Оролцогчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангаагүй зохион байгуулагчдыг шийтгэх болно” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ