СЕХ-ны гишүүнээр томилохыг дэмжив

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр ажлын 5 өдрийн завсарлага авсан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлагын хугацаа дуусчээ.

б

Одоогоор СЕХ-ны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болоод байгаа аж. Тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлэх юм байна.

 б

Байнгын хорооны өмнөх хуралдаанаар СЕХ-ны гишүүнд тус байнгын хорооноос нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргаад байсан юм. Нэр дэвшигч Ч.Содномцэрэн нь СЕХ-ны даргаар ажиллаж байгаа бол Р.Содхүү урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан агаад одоо Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаа аж. Харин нэр дэвшигч Ц.Болдсайхан нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

б

Ингээд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь нэр дэвшигчдийг тус хорооны гишүүнээр томилохыг дэмжив. Мөн Б.Алтанжаргалыг СЕХ-ны гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн:
яг үнэн шүү
2015-02-18
292022123:
эднээс болдсайхан л жинхэнэ төрийн хүн дээ .
2015-02-18