Бибертэй эргэн нийлэхгүй
Дуучин Селена Гомез өчигдөр худалдаанд гараад буй “V” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Экс найз залуу Жастин Бибертэй эргэн нийлэх бодолгүй байна” гэж хэлжээ. Селена “Бидний салсан шалтгаан маш энгийн. Тиймээс олон хүн унших сэтгүүлд энэ тухайгаа ярьмааргүй байна. Бибертэй дахин хайрын романс эхлүүлэхийг хүсэхгүй байна. Түүний гараас дахин барих итгэл алга. Бибертэй эргэн нийлэхгүй. Бидний дурлал дахин асах, бадамлах боломжгүй болсон. Нэгэнтээ унтарсан галыг асаахад хэтэрхий олон жил шаардлагатай байх” гэж хэлжээ.
1
Гомез сүүлд “The Heart Wants What It Wants” дуугаа “Youtube.com” дээр байршуулсан юм. Тэрбээр энэхүү дууг Биберт зориулсан хагацлын дуу гэж “V” сэтгүүлд ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ