Хаалгаа сайтар түгжээд золголтоо хийгээрэй

img

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад бууз, банш, махаа алдсан гэх хулгайн дуудлага ихээр ирэх болжээ. Хулгайн гэмт хэргээс сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Эл арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагчид илүү цагаар ажиллаж, хулгайн данстай этгээдүүдийг саатуулсан ч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа аж. Тиймээс сар шинийн идээ, ууцаа урт гартнуудад алдахаас сэрэмжилж, найдвартай газар хадгалах, амбаарынхаа цоож, цуургыг сайтар бэхлэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Мөн сар шинийн өдрүүдэд золгууд хийхдээ гэр орныхоо цахилгааныг сайтар шалгаж, хаалгаа сайтар цоожилж гадагш гарахыг анхааруулж байна.

Үүнээс гадна машины эд анги, хучлага  хулгайлдаг бүлэг этгээдүүдийг  Сүхбаатар дүүргийн цагдаагиийн II хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлсэн байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hmmm:
hulgaich setgelgeetei mongolchuud yos zanshlaa ch hundetgehgui unen matar yumaa. uil lai ni urgelj dagsaar bh bno doo tedniig.
2015-02-20
super hulgaich:
tegsen ch gesen nemergui tehnology hogjino gej kkk
2015-02-18