Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

img

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн өнөөдрөөс эхлэн шинийн 5-н буюу энэ сарын  23-ны өдрийн 10 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэхээр болжээ.

ө

Тус газраас дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах ангийн удирдах бүрэлдэхүүн, төв байрны албан хаагчдад сар шинийн баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг сануулсан байна. Мөн  нийслэлийн томоохон худалдааны төв, аж ахуйн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулахаар болжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ