СЕХ-ны гишүүдийг томилов

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэх, томилох асуудлыг хэлэлцлээ. СЕХ-ны гишүүнээр Ц.Болдсайхан,  Ч.Содномцэрэн, Р.Содхүү нарыг томилуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс СЕХ-ны гишүүнээр Ц.Болдсайхан, Ч.Содномцэрэн, Р.Содхүү нарыг томилох санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь СЕХ-ны гишүүнээр нэр дэвшигчдийг дэмжив.

б

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ