Гадаад хэргийн сайд нутагтаа ажиллав

img

Жил бүрийн сар шинийн баярын өмнө Засгийн газраас мал аж ахуйн салбарт өндөр амжилт гаргасан малчид болон тариаланчдыг шагнадаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист сайн малчнаар шалгарсан малчдад шагнал гардуулах арга хэмжээ болсон юм.

й

Говь-Алтай аймгаас Улсын сайн малчин дөрөв тодорсон бөгөөд тэдний шагналыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн гардуулан өгсөн ажээ. Тус аймгийнхан нийт 2.5 сая мал тоолуулсан бөгөөд өмнө нь байгаагүй өндөр амжилт гэдгийг удирдлагуудын зүгээс хэлсэн байна. Энэ жил тус аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Б.Төрмөнх, Дэлгэр сумын Баянхонгор багийн малчин П.Доржсүрэн, Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Ч.Баярбаатар, Халиун сумын Чацран багийн малчин Б.Мулч нар Сайн малчин цол хүртсэн байна. Үүнээс гадна Жаргалан сумын тариаланч Б.Мөнх-Эрдэнэ улсын тэргүүний тариаланч болжээ.

й

Сайн малчдад шагнал гардуулах үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Миний бие шинэ тушаалд очоод анх удаа төрсөн нутагтаа ирлээ. Сэтгэл үнэхээр сайхан байна. Засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах болсондоо баяртай байна” гэжээ. Хоёр талаасаа малчны удамтай Б.Төрмөнх өдгөө 39 настай бөгөөд “Буурлынхаа буяныг өсгөн үржүүлэх нь бидний үүрэг юм. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж нэр хүндтэй шагналын эзэн болж байгаадаа баяртай байна. Цаашид улам их хичээж, монгол малч ухааныг залуу хойч үед өвлүүлэн үлдээхийн төлөө хичээх болно” гэв. Тэрээр хонь голдуу өсгөдөг. Тэгвэл Халиун сумын малчин Б.Мулчийнх ямаа ихтэй юм байна. Харин Дэлгэр сумын П.Доржсүрэн 1100 орчим хонь, 150 гаруй үхэр, 70 тэмээ, 50 орчим адуу, 500-гаад яматаай айл аж. Өөрийнхөө удирдлага дор дөрвөн ч өрх айлын 20 орчим хүнийг саальчин, малчнаар цалинжуулж ажлын байраар хангасан байгаа юм.

ый

Харин Есөнбулагийн малчин Ч.Баярбаатарын хувьд бог голдуу 1600 гаруй толгой мал тоолуулсан байна. Малчдын гол санаа зовж байгаа асуудал бэлчээр гэнэ. Өнгөрч буй өвөлд цас бараг ороогүй. Тиймээс газар нэлээд хуурайшилт өгсний улмаас хаврын улиралд идэш тэжээл муудахвий хэмээн санаа зовнидог ажээ. Түүнчлэн Говь-Алтай аймагт улсын тэргүүний тариаланч нэгээр нэмэгдсэн нь Жаргалан сумын иргэн Б.Мөнх-Эрдэнэ 30-аад жилийн турш 14 нэр төрлийн хүнсний ногоо тарьж аймаг, сумынхаа хэрэгцээг хангахад тус нэмэр оруулдаг гэнэ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ