СХД-ийн АН-ын байрны хаалгыг эвджээ
Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан бужигнаантай байна. Сар гаруйн өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч даргаН.Гантөмөр нарын хуйвалдаанаар цөөн хэдэн нөхөд хуралдаж, СХД-ийн АН-ын гишүүн болох Ш.Одгэрэлийг дүүргийн намын даргаартомилсон. Харин энэ хурлыг АН-ынХяналтын зөвлөлөөс “Дүрмийн бус хурал болсон” хэмээн дүгнэж, Ш.Одгэрэлийг дэмжээгүй аж. Гэвч тэрээр намынхаа Хяналтын зөвлөлийн дүрмийг эсэргүүцэн, өнөөдөр хэсэг залуус дагуулан ирж, дүүргийн намын байрныхаа хаалга үүдийг эвдэн орсон байна. Сар шинийн босгон дээр ийнхүү хууль бус үйлдэл гаргасан нь намын жирийн гишүүдийн дургүйг хүргэжээ. Тус намын зарим гишүүд түүний уг үйлдлийг АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нарын турхиралт гэж үзэж байгаа гэнэ.
ө
Н.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ